Үйл ажиллагааны чиглэл

Барилга угсралт

Манай компани нь 16 давхар болон түүнээс дээш бүх төрлийн барилга байгууламж, төмөр бетон гүүр, хайрган хучилттай зам барих хүчин чадалтай. Бид бүрэн цутгамал, каркасан болон металл хийцийн барилга байгууламжуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх хүчин чадалтай бөгөөд нисэх онгоцны буудал, гүүр, хил гаалийн обьектууд, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтад сүүлийн 20-иод жилд дагнан ажилласан ба 2007 оноос Япон Улсын барилгачидтай хамтран ажиллаж байгаа юм.
дэлгэрэнгүй

Барилгын материал үйлдвэрлэл

Япончуудтай хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан “Улаанбаатар барилга” ХХК-ийн хамт олон барилга, зам гүүр тохижилтын угсармал төмөр бетон, бетон эдлэлүүд хийх ба түүний дотроос замын ердийн болон L хэлбэрийн хашлага, авто замын ус зайлуулах иж бүрэн систем /ус зайлуулах суваг, цуглуулах худаг, таг, гүүрийн далангийн хашлага хавтан /Skin Plate/ зэрэг хийц эдлэлийг Япон болон Монгол стандартын дагуу үйлдвэрлэж байна. Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэлийн хүрээнд өндөр маркийн бетон зуурмаг, дүүргэгч материал, хайрга, дайрга, элс бутлан ангилах, арматур төмөр хийцийн боловсруулалт зэргийг эрхэлж байна.
дэлгэрэнгүй

Машин механизм

Өөрийн компанийн барилга угсралт, үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах тээвэрлэх, өргөх, ухах, түрэх, нягтруулах үйл ажиллагааны машин механизмаар бүрэн хангагдсан. Мөн түүнчлэн гэрээгээр түрээслүүлэх, ашиглуулах, тусгай газар шорооны ажил хийх бүрэн хүчин чадалтай.
дэлгэрэнгүй