Манай компаний ажил үйлсийг үнэлж 1997 онд НҮБ-аас Монгол улсад суугаа суурин төлөөлөгчийн газар, Монголын менежментийн холбооноос “Менежментийн хувьд тэргүүний байгууллага” өргөмжлөл, 1998 онд Нийслэл хотын засаг даргын тамгын газраас “Барилгын найдвартай түнш (гүйцэтгэгч)” өргөмжлөл, 2001 онд “Тэргүүний барилгын байгууллага” өргөмжлөл, 2002 онд Нийслэлийн хэрэглэгчидийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл, 2002, 2003 онд дараалан татварын Ерөнхий газраас “Найдвартай татвар төлөгч” өргөмжлөл олгосон юм. 
Азийн Хөгжлийн Банк, Монгол улсын засгийн газрын санхүүжилттэй төслийн олон улсын тендерт 1994 он, 2000 онуудад шалгарч, Буянт-Ухаа дахь нисэх онгоцны буудлын өргөтгөлийн 3.7 сая ам.долларын төсөвт өртөгтэй олон улсын төсөл №3-д ерөнхий гүйцэтгэгчээр 1995-1997 онуудад, Дорнод аймаг дахь олон улсын нисэх онгоцны буудлын цогцолборын 1.4 сая ам.долларын өртөгтэй дотоодын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2000-2001 онуудад, Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын Гаалийн хяналт шалгалтын цогцолбор барилгын 1,1 сая ам долларын өртөгтэй дотоодын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2003-2005 онуудад, Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймаг дахь Дархан хотын ЕБС-ийн барилгуудын 0,7 сая ам долларын өртөгтэй Японы төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2006-2007 онуудад, Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар Нийслэл хотод стратегийн чухал объект болох “Нарны гүүр” төслийн 3,3 тэр бум төгрөгийн өртөгтэй үндсэн туслан гүйцэтгэгчээр 2010-2012 онуудад ажиллаж эдгээр төслүүдийг бие дааж амжилттай хэрэгжүүлсэн. Бид энэхүү төслүүдийг хэрэгжүүлэх явцад олон улсын байгууллага, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гадаадын хяналтын байгууллагуудтай ажиллах туршлага, чадварыг бүрэн эзэмшсэн.

Цацраг туяа эмнэлэг

Цацраг туяа эмнэлэг

Хүүхдийн хувцасны артель

Үзэсгэлэн чимэглэийн газар

 

Үзэсгэлэн чимэглэлийн газар

 

Төв номын сан

Төв номын сан

Сүхбаатарын хөшөө, Дуурийн театр

 

Сүхбаатарын хөшөө болон Дуурийн театр